Миний цахим хуудсанд тавтай морилно уу!

Миний бие Сартуул овогтой Сүхболдын Төгөлдөр нь одоогоор Астрофизик (Одонорон судлал)-ийн чиглэлээр докторын зэрэг горилон Санта Круз дахь Калифорнийн Их Сургуульд суралцаж байна. Ерөнхийдөө онолын болоод тооцооллолын чиглэлээр мэргэшиж байгаа ч хэмжилт болон төхөөрөмжийн талын асуудлуудыг их сонирхдог, цаашдаа боломж нь таарвал аль нэг талруу хэт туйлшралгүй аль алиныг нь судалж байх сонирхолтой.

Чөлөөт цагаараа би үндэсний бөх үзэж, боломж нь гарвал өөрөө ноцолдож бас мэдээж мах ихтэй монгол хоолоо идэх дуртай. Сүүлийн 3-4 жил идэвхитэй зураг дарж байгаа бөгөөд миний хувийн фото блогийг энд дарж сонирхоорой!

Бас боломж бололцоогоороо Монголд одонорон судлалыг бүхий л тѳвшинд хѳгжүүлэхийг зорьсон ажилуудыг хѳѳцѳлдѳж байгаа.

Судалгааны Ажил
Миний өмнө хийж байсан болоод одоо хийж байгаа судалгааны ажилуудын тухай монгол хэл дээр энд дарж уншиж болно.

Блог
Шинжлэх ухаан сонирхогч залуустаа зориулаад сонирхолтой нийтлэлүүдийг боломжоороо бичиж байгаа. Энд дарж үзнэ үү.

Боловсрол
Өөрийн сурч мэдсэн дээрээ үндэслэн математик болон физикийн цуврал лекцүүдийг заваараа бичиж байгаа
-Тухайн Дифференциал Тэгшитгэл
-Оддын Бүтэц ба Вириалын Теорем

Одонорон Судлал Монголд
Одонорон судлалын шинжлэх ухааныг Монголд хэрхэн хөгжүүлэх, дэлгэрүүлэх тухай миний бодлыг энд дарж уншаарай.

Одоноронч Болмоор Байвал
Физикийн чиглэлээр суралцаж мэргэших сонирхолтой оюутан залууст зориулж бичсэн зөвлөмжийг энд дарж уншаарай.




Надтай хамтарч ажил хэрэг бүтээх эсвэл зүгээр санал/хүсэлт/асуултын журмаар холбогдохыг хүсвэл доорх хаягаар чөлөөтэй холбогдоно уу:

sukhbold[эт]ucolick[цэг]org

[эт]= @
[цэг]= .